Х.Нямбаатар: Халдварт өвчнийг санаатайгаар тараавал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 жилийн өмнө

УИХ- ын үдээс өмнөх чуулганаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, дэлхий дахинд коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүн өвчилж,  манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.

Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ.

Хилийн боомтод үүсч байгаа асуудал хууль эрхзүйтэй холбоотой. Ажлын хэсэг орон нутаг, хилийн боомтод  очиж ажилласан.Тангараг өргөсөн эмч, төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн, цагдаагийн алба хаагчид тэргүүн эгнээнд ажиллаж байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг хангахаар хуульд оруулсан. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хоёр заалт орсон. Хуурамч мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ, ХХЗХ хамтран хяналт тавина, эзэнтэй болсон. Үүрэн холбоо, интернет үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд мөн хязгаарлалт хийх боломжтой. Дэлхий нийтэд өвчнөө санаатай нууж тараасан асуудал гарсан. Тиймээс энэ асуудалд оногдох хариуцлагыг чангатгахаар төсөлд тусгасан. Цар тахлын үед хэн, хэн юуг хийх талаар маш тодорхой оруулсан.

 Засгийн газар шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсны хүчинд цар тахлын халдварыг дотооддоо барьж чадсан. Ингэхдээ зарим зохицуулалт  нь хуулийн гадна хийгдсэн. Тайван цагийн ердийн хууль өнөөдөр цар  тахлын үед эрхзүйн чадамжаа алдаж байна. Тиймээс тусгай хуулийн зохицуулалтууд хэрэгтэй. Засгийн газарт 23 эрх өгсөн нь өнгөрсөн саруудад  практик үйл ажиллагаанаас нь авч тусгасан. Зайлшгүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх кейсүүд гарч байна. Дэлхийн олон улсад өвчтэй хүмүүсээ ялгаварлан гадуурхаж байна. Зарим улс иргэдээ гаднаас нь шатаах тохиолдол гарлаа, буудахыг хүсэж байна. Бид ердийн хуулиар энэ бүхнийг зохицуулж болохгүй.  Иймд нэг удаагийн тусгай хуулийг боловсруулж байгаа юм. Бид түрүүлж хөдөлснөөр өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байна. Одоо төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг нь улам тодорхой болгох шаардлагатай.

Эрүүгийн хуулийн 15.6-д халдварт өвчнийг бусдад санаатайгаар халдаасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн үнийн хөөргөдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гамшиг, цар тахлын үед  олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ түгээсэн тохиолдолд 500 нэгжээр торгохоор оруулсан. Борлогдоогүй орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төрийн тусгай алба хаагчид, эрүүл мэндийн салбар, онцгойгийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг  энэ хуульд тусгасан. Галын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал орсон


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.