Ховд аймгийн Паркийн ногоон байгууламж өнгө, үзэмжээ улам сайжруулж байна
.
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Ховд аймгийн Паркийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, услалтын системийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцтай танилцлаа. 

Сарын өмнө ярилцаж байсан ажил маань овоо урагштай байна. Монголдоо 2-т орох хүүхэд, залуусын паркийг бид 12 онд байгуулж чадсан. Хүүхэд багачууд тоглож наадах, ард иргэд амарч зугаалах аятай тухтай орчин бүрдүүлэхэд Ховдчууд бидний сэтгэл,зүтгэл нэн чухал.

Өнгөрсөн жил Паркийн тоглоомуудыг шинэчилсэн.

2 жилийн өмнө Паркаа тохижуулах уралдаан зарлаж түрүүлсэн байгууллагыг цоо шинэ япон автомашинаар шагнасан.

Алтайн барсууд маань анх удаа 10 нарс Паркад 10 нарс тарьсаны 8 нь 2 жил сайхан ургаж байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.