Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулилт орон даяар эхэллээ
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах,цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох , нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага зохион байгуулах ажлыг улс орон даяар нэгэн зэрэг цахим хэлбэрээр эхлүүллээ.

Халдварт цартахлын хариу арга хэмжээний дадлага сургуулилт 5-р сарын 6,7,8-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шуурхай штабт уг сургалт төлөвлөгөөний дагуу эхэлж мэргэжлийн анги албадын албан хаагчид онцгой нөхцөл байдлын үед шаардагдах тактик, санал боловсруулан ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.