БЗД-ийн 62 дугаар цэцэрлэгийн хашаанд 200 тарьц суулгалаа
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” мод тарих үндэсний өдрийг угтан  “Мод тарих нь чухал. Тарьснаа арчилж ургуулах нь бүр чухал” уриан дор нэг сарын аянг зохион байгуулж, сэтгүүлч, иргэд мөн хүүхэд багачууд гэсэн гурван чиглэлд ажиллажээ.

 “Байгальд ээлтэй-Ногоон орчин”  төслийг санаачлан Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгийн талбайд 200 ширхэг тарьц суулгаснаар уг санаачилгынхаа шанг татсан байна.

“Байгальд ээлтэй-Ногоон орчин”  төсөл нь хотын захын сургууль, цэцэрлэгийн талбайг моджуулах, эко орчин бүрдүүлэх, цаашлаад хүүхэд багачуудыг байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх зорилготой юм.

Өчигдөр  тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Бүдээхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болд, С.Дуламсүрэн нар Баянзүрх дүүргийн тэргүүний  62 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархлын бичиг гардуулж өгөв.

Энэ төслийг цаашид жил бүрийн хавар, намар нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын сургууль цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Модыг зөвхөн тариад орхих биш, ургуулахад анхаарч, эргэх холбоотой ажиллаж, үр дүнг олон нийтэд мэдээлснээр төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэж тус холбооныхон үзэж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.