Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудтай дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар уулзлаа. Иргэдэд үйлчлэх төрийн албаны гол нүүр царай болсон бүртгэлийн ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах үүднээс бүртгэлийн хэлтсийн хамт олонд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Мөн “Нэг цонх”-ны үйлчилгээний иргэдэд үйлчлэх танхимын нөхцөл байдал, иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээтэй танилцлаа.
Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Нэг цонх”-ны үйлчилгээний танхим болон 19 хороодоор дамжин иргэдэд үйлчилж байна. Иргэдэд үйлчлэх үйлчилгээг хялбар хүртээмжтэй, цаг хугацаа бага зарцуулах мөн “Ковид-19” цартахлын үеэр үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Иргэний Улсын бүртгэлтэй холбоотой 14 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн Улсын бүртгэлтэй холбоотой 2, хуулийн этгээдийн бүх төрлийн лавлагаа мэдээлэл, хаясан гээсэн болон хүчинтэй хугацаа дууссан иргэний үнэмлэх олгох үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой юм.