Дархан-Уулд хэн хэн өрсөлдөх вэ...
Б.Баабар
Нийтлэл
/
2 жилийн өмнө

Дархан-Уул аймагт МАН-аас энэ удаагийн сонгуульд гурван хүн нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2016 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Энэ сонгуульд мөн МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрээр ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач мэргэжлээр, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Монголын үндэсний татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь 2016 оны сонгуулиар мөн Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Тэрээр МУИС-ийг эдийн засагч, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Г.Дамдинням

Г.Дамдинням нь Канад улсын Бритиш хотод боловсрол эзэмшсэн. Уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй. НАМОХ-ын дэд ерөнхийлөгч, МАН-ын их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан нэгэн.

Дархан-Уул аймагт энэ удаагийн сонгуульд АН-аас гурван хүн нэр дэвшинэ.

Н.Мөнхдаш

“Бурхан Халдун групп”-ээр овоглодог ах дүү хоёрын нэг болох Н.Мөнхдаш АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болжээ. Тэр өмнөх сонгуулиудаар Дарханд нэр дэвшиж байсан ч сонгогдож байгаагүй.

Б.Бямбасайхан

Б.Бямбасайхан нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан. Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга.

Д.Энхтуяа

Д.Энхтуяа нь “ТВ2” телевизийн захирал. Герман улсад боловсрол эзэмшсэн. Сэтгүүл зүйн салбарт 20 жил ажилласан сэтгүүлч эмэгтэй юм.Дархан-Уул аймагт “Зөв хүн электорат эвсэл”-ээс А.Галтбаяр, Б.Отгонтөгс, Л.Наранбаатар хэмээх гурван хүн нэр дэвшиж байна.

А.Галтбаяр нь МУИС-ийн профессор, Математикийн ухааны доктор. Москвагийн Их Сургууль болон Токиогийн Их Сургуулийг тус тус төгссөн нэгэн.

Б.Отгонтөгс

Б.Отгонтөгс нь МУИС-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор. Тэрээр Колумбийн их сургуулийг төгссөн нэгэн.

Л.Наранбаатар

Л.Наранбаатар нь Уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй. ШУТИС болон СЭЗДС-ийг тус тус төгссөн нэгэн.

Дархан-Уул аймагт МАХН-аас Д.Араажав, Т.Амгалан нар нэр дэвшинэ.

Мөн Дархан-Уул аймагт Шинэ намаас Дархан уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, инженер Д.Жаргалсайхан нар өрсөлдөх аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.