Булганыхан улаах уу, цэнхэртэх үү...
Б.Баабар
Нийтлэл
/
2 жилийн өмнө

2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймагт нэр дэвших эрхмүүдийг танилцуулж байна. Булган аймаг хоёр мандаттай. Тус аймагт МАН-аас хоёр хүн нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Булган аймгийн Монгол ардын намын хорооны даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан.

Ц.Анандбазар

Ц.Анандбазар нь Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. “Сод Монгол групп”-ын захирлаар ажилладаг.

Булган аймагт АН-аас хоёр хүн нэр дэвшинэ.

С.Гал-Эрдэнэ

С.Гал-Эрдэнэ нь “MGT MINING LLC” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажилладаг. ХААИС-ийг Газрын кадастр, Инженерийн сургуулийг төгссөн.

Д.Өсөхбаяр

Д.Өсөхбаяр нь Орхон аймгийн МОАХ-ны тэргүүн, Монголын жүдогийн холбооны Орхон аймгийн салбар холбооны тэргүүн юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. 

Булган аймагт “Зөв хүн электорат эвсэл”-ээс Б.Гүнбилэг нэр дэвшиж байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Сэйнт Томасын их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны доктор.

Мөн МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвслээс Булган аймагт Ш.Булган, Б.Санчир нарыг нэр дэвшүүлсэн.
Ш.Булган нь хүний их эмч мэргэжилтэй. Б.Санчир нь улс төр судлаач мэргэжилтэй.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.