Нэр дэвшигч Ж.Чинбүрэн БЗД-ийн 11-р хорооны иргэдтэй уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Нийслэлийнхээ наран ургах зүг БЗД-ийн 11-р хороо Хонхор хэсгээс эхний уулзалтуудаа хийж, өглөө ажилдаа яаран явах иргэдтэй амжиж ярилцлаа. Дэмжиж байгаагаа илэрхийлж, хороондоо тулгамдсан асуудлуудаа хуваалцав. Гудамжинд алхаж явахад надаар эмчлүүлж байсан гурван ч хүн таарлаа. Ганц цагийн дотор шүү. Баярлаж талархаж явдгаа илэрхийлж байна. Нэг талаасаа сайхан юм. Нөгөө талаасаа хавдар гэдэг өвчин манайд газар авсных шүү гэж эмзэглэлээ. Би ганцаараа, миний бэлдсэн баг бүгдээрээ зүтгээд хавдрыг бүрэн дарж амжихгүй учраас эрүүл мэндийн тогтолцоонд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм. Мөн иргэн Энхбилэг Зүүн аймгуудаас ирдэг мал, махны худалдааны асуудлыг энэ хороонд шийдэх шаардлага байгаа талаар ярьж байна. Албан ёсны зөвшөөрөл байхгүй, амьдралд нийцээгүй шийдвэр нь энгийн иргэдэд дарамт болж байдаг талаар учирлан ярьлаа.


Сэтгэгдэл хаасан.