БАГ”-ААР НЬ ДЭМЖЬЕ УРИАЛГА
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

                              Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос “БАГААР НЬ ДЭМЖЬЕ” уриалга гаргаж намын гишүүд дэмжигчиддээ сонордуулж байна.

 

“ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриатайгаар  2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн Нефтийн үйлдвэр, төмөр замын  бүтээн байгуулалт зэрэг олон ажлуудын ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг томоохон зорилттой,биелэгдэхүйц юм.

МАН-ын байгуулсан У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар “УЛААНБААТАР” хотын агаарын бохирдол утааны асуудлыг шийдвэрлэж чадсан байна.

 

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн хувьд эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд Ард иргэдийн хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоохоор эхлүүлсэн МАН-ын багийг дэмжиж хүчээ нэгтгэх нь зөв гэдэгтэй санал нийлж байна.

 

Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр  танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа МАН-ын  дарга У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн “БАГ” олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж “БАГААР НЬ ДЭМЖЬЕ” уриалгыг Баянзүрх дүүргийн иргэд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Баянзүрх дүүргийн иргэдийн МЭРГЭН сонголт сайхан ирээдүйн үргэлжлэл байх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.

 

 

БАЯНЗҮРХЧҮҮДЭЭ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ

БАГААР НЬ ДЭМЖЬЕ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл хаасан.