Энхтайваны Бат-Амгалан гэж хэн бэ...
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Түүнийг Баянзүрхийн Бат-Амгалан гэдгээр нь олон хүн танина. Түүний бага нас Сансарын тунель орчим, “микро”-ны хэсэгт өссөн гэдэг. Өсөж төрсөн дүүрэгтэй ажиллаж хөдөлмөрлөж, өдгөө төрийн бодлого шийдвэрийг ч залгуулж яваа нэгэн. Хувийн хэвшилд чамгүй амжилт гаргаж, зочид буудал, нийтийн үйлчилгээний салбарт тэргүүлж яваа.

Хорооныхоо иргэдийг дүүрэгтээ, дүүргийнхээ иргэдийн санал бодлыг Нийслэлд хүргэж, шаардлагатай төсөв санхүүг төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж чадсан, дүүрэг амьтай төлөөлөгч тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд мөн л дүүргийнхээ иргэдийг төлөөлөн өрсөлдөж, СОНГОГДОХ эрхээ эдлэхээр зүтгэж явна. 

Тулгамдсан асуудал бүрийг өөрийн хэмжээнд шийдүүлж байгаа ч бүрэн гүйцэд шийдэж дөнгөхгүй байгаа учраас энэ удаад барьцаа ахиулж төрийн сонгуульд өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ШИНЭЧЛЭЛИЙН БАГТ багтаж, 360 мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүргийг хөгжлүүлэх үүргийг хүлээсэн 70-д оны төлөөлөл юм.  Хийж бүтээж, унаж босож яваа түүний энэ эр зориг, тэвчээр бүхэн ялалтад хөтлөх нь дамжиггүй юм.

 

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд тэрбээр хамт дэвшиж буй дөрвөн нэр дэвшигчээ ахлан энэ удаагийн сонгуульд орж байна...

Сэтгэгдэл хаасан.