Найман спорт заалыг нээнэ
Үйл явдал
/
3 жилийн өмнө

Аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаанаар бусад аймаг, нийслэлийн гаргасан шийдвэрийг харгалзан, иргэдэд биеийн идэвхитэй хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих боломжийг олгож дараах найман спорт заалыг нээхээр шийдвэрлэлээ.

Үүнд: Аймгийн спортын ордон, ДБЭХС ТӨХК-ийн спорт заал, Хэрлэн номин бизнес төвийн спорт заал, ХХҮГ-ын спорт заал, 2 дугаар багийн спорт заал, ДИС, Политехник коллеж, МСҮТ-ийн спорт заалын үйл ажиллагааг 10:00-22:00 цаг хүртэл явуулах юм.

Ингэхдээ метр квадратад ногдох хүний тоог зааж, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын зөвлөмжийг даган, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.