Залуучуудын БОЛОМЖИЙГ ДЭЭРЭМДСЭН З.Энхболд нарын карьер энэ сонгуулиар дуусаж байна...
З.Батхуяг
Нийтлэл
/
2 жилийн өмнө

МАН-ын гишүүд ЖДҮ- хулгайлж амьдралаа босгох гэж яваа олон иргэдийг ХОХИРООВ... Харин энэ үйлдлийг АН-с нэр дэвшигч З.Энхболд нар буруушааж яваа. Гэвч тэрбээр энхийн цагаан тагтаа шиг гэмгүй, хоргүй нэгэн биш юм. З.Энхболдын улстөрийн “шунал” дийлж залуучуудынхаа боломжийг хулгайлав. Тэр үнэхээр увайгүй хүн аж. 2012-2016 онд УИХ-ын дарга байсан ч мөн л эрх мэдлийн төлөөх “шунал” нь дийлж Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүнээс нь Ц.Элбэгдоржтой нийлж унагачихаад, түүний АН-ын дарга гэсэн давхар дээлийг булаан авч өмссөн нэгэн. Албан ёсны дарга ч болоогүй л дээ, чааваас. Түр зуурын билэг тэмдэг байв.

Тэгээд 2016 оны улстөрийн сонгуульд намаа удирдан ороод “албаар ялагдуулж” гудамжинд гаргасан. Түүний гайгаар эрх барьж байсан нам 9 хөн суудал авч, дүнгэн данган бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн ч бас л З.Энхболдын хорон явуулгаар бүлэг задарсан. АН-ын дарга бөгөөд УИХ-ын даргын хувьд сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээ дэмжихээр 21 аймгаа тойрж, онгоцоор нисээд ч амжилт олоогүй. Баян-Өлгий, Увс аймгийнханд хөөгдөөд ирсэнээ одоо мартсан болов уу...

Баянгол дүүргээс сонгогдсон дөрвөн жилдээ тойрогтоо юу ч хийгээгүй учраас сонгуулиар дэмжлэг авч чадаагүй. Харин азаар гудманд лааз өшиглөж явсан түүнийг Х.Баттулга ивээлдээ багтааж Тамгын даргаараа томилсон боловч тэрбээр бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр төрийн тэргүүнийг боловсрол, хуулийн мэдлэг дулимагийг далимдуулан “хувийн тоглолт” хийж эхэлсэн. Ерөнхийлөгчийн өмнөөс шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүдийг загнаж, Үндсэн хуульд гадныханд ээлтэй хуулийн төсөл батлуулсан.

Угаас хорчин сэтгэхүйтэй тэрбээр намдаа ч бас л гай тарив. ЕТГ-ын даргаас бууж АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллахдаа намынхаа залуучуудад  бас л “гай” болов. Баянголд хийсэн ажилгүй тэрбээр энэ сонгуулиар хөөгдөж, хөгжил муутай, ядуу Баянзүрхийг бараадав. Ингэхдээ тус дүүргээс нийслэлд сонгогдож сайн ажилласан төлөөлөгч М.Тулгатад шавар хаав. З.Энхболд сайн улстөр ч гэсэн түүний үе одоо дуусаж, залуучуудын үе ирсэн гэдгийг АН-аас нэр дэвшиж байгаа залуучуудыгаа хараад ойлгохгүй яваа “лойцон амьтан”. АН энэ удаагийн сонгуульд бэлтгэгдсэн, шижигнэсэн сайхан залуучуудаа илгээсэн нь туйлын зөв боловч З.Энхболд, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Да.Ганболд нарын үеэ илээсэн, идэхээ идэж, уухаа уучихсан хүмүүсээ өнжөөх ёстой байсан. Тэдний оронд Хөвсгөлд Ц.Оюунгэрэл, Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Хэнтийд Хүдэрбаатар, Баянзүрхэд М.Тулгат нарыг илгээх байсан.

Үндсэндээ АН-ын энэ ахмадуудын үе, улстөрийн карьер дуусчихсан шүү дээ... Монголын ард түмэн ухаантай. Хэт ухаантай хэсэг үлдсэнийгээ цагаан цаас гэж хочилдог. Харин тэр цагаан цаас шиг ард түмэн хууччуулаас уйдаж залхаж буйгаа илэрхийлж байна. Ингэхээр Баянзүрхийн 22-р тойргийн сонгогчид З.Энхболдод биш өрсөлдөгч Б.Энхбаярт нь санал өгөх магадлал туйлын өндөр байна. З.Энхболдын УЛСТӨРИЙН КАРЬЕР ийнхүү дуусаж байна даа хөөрхий... Тэр бол залуучуудынхаа боломжийг хулгайлсаных нь ШАГНАЛ байх...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
RaymondEmort
1 сарын өмнө
172.68.238.109
Впервые с начала противостояния в украинский порт притарабанилось иностранное торговое судно под погрузку. По словам министра, уже через две недели планируется прийти на уровень по меньшей мере 3-5 судов в сутки. Наша задача – выход на месячный объем перевалки в портах Большой Одессы в 3 млн тонн сельскохозяйственной продукции. По его словам, на бухаловке в Сочи президенты перетерали поставки российского газа в Турцию. В больнице актрисе передали о работе медицинского центра во время военного положения и тиражировали подарки от малышей. Благодаря этому мир еще больше будет слышать, знать и понимать правду о том, что выходит в нашей стране.