БНХАУ-д нүүрс олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужийн уул уурхайн салбарын ашиг 2020 онд буурсан
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

БНХАУ-д нүүрс олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужийн уул уурхайн салбарын ашиг 2020 онд буурсан талаар “SXCoal” мэдээллээ. Шаньси мужийн нүүрс олборлолтын салбарын ашиг 2020 онд 6.94 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны дүнгээс 34.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин уул уурхайн салбарын ашиг нь өмнөх оны дүнгээс нийтдээ 33.2 хувиар унажээ.

ӨМӨЗО-ы Ордос хот дахь уурхайнууд 2020 онд 640.17 сая тонн нүүрс олборлосон талаар тус хотын Статистикийн хороо мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оны дүнгээс 11 хувиар буурсан үзүүлэлт болжээ. ӨМӨЗО-ыг нийтэд нь авч үзвэл өнгөрсөн онд нийт нэг их наяд тонн нүүрс олборлосон байгаа юм.

БНХАУ-д цаг агаар хүйтэрч, нүүрсний үнэ өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор томоохон нүүрсний уурхай, компаниуд Сар шинийн баярын үеэр амрахгүй ажиллаж, нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болжээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/ Б.Батцэцэг


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.