Дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн усны хоолой байгуулах ажил үргэлжилж байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эцсийн автобусны буудал, зам дагуу үерийн ус ихээр урсаж айл өрхийн хашаа болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай нь их хэмжээний усанд автах байдал үүссэн тул тус асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг арилгах, шинээр үерийн ус зайлуулах хоолой байршуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
?Шинээр байгуулах үерийн ус зайлуулах хоолой нь оршин суугчдын эзэмшлийн хашаагаар дамжин гарах тул тухайн орчны айл өрхтэй санал солилцож, ус зайлуулах хоолой татах байршлыг тохиролцон нэгдсэн саналд хүрсэн.
?Тус ажлын гүйцэтгэгчээр “Хан-Уул Зам Засвар арчлалт” ОНӨААТҮГ ажиллах бөгөөд тухайн хэсгийн иргэд, оршин суугчид уг ажлыг дэмжиж байгаагаа мэдэгдэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
 
 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.