Говь-Алтай аймагт ТАРВАГАН ТАХЛААР 15 настай хүүхэд нас баржээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 15 настай О нас баржээ.  Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад тэрбээр  “Тухайн хүүхэд гурван хоногийн өмнө хоёр найзтайгаа хамт тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй байсан. Өчигдөр Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг голомтод ажиллаж, задлан шинжилгээ хийж, сорьц авсан Задлан шинжилгээний эхний дүнгээр тухайн өвчтөнд тарваган тахалтай төст савханцар бактериологи сорьцоор гарсан. Нарийн шинжилгээг хийлгэхээр дээжийг нь өнөөдөр нийслэлд авчирч байгаа.

Ерөнхийдөө урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч өвчлөлийн хэлбэрт нас барсан гэсэн онош гарсан” гэлээ. Талийгаач О-той хамт тарвага агнасан хоёр хүүхдийг аймгийн эмнэлэгт тусгаарлажээ. Мөн нэгдүгээр хавьтлын 15, хоёрдугаар хавьтлын 11 хүн байгаагаас нэгдүгээр хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.