Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны машин өнөөдөр /2020.7.15/ осолдож, шатжээ. Галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын алба ажиллаж байна. Мөн их хэмжээний шатахуун асгарсан тул замын хөдөлгөөнийг хаажээ.