"Ховд аймгийн Үенч суманд үхсэн тарвагаар тоглосон 6 настай хүүхэд тахлын халдвар аваагүй нь батлагдлаа
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд долдугаар сарын 16-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 16 настай хүү тарваганы мах идсэнээс болж 39, 40 хүртэл өндөр халуурч байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу мэргэжлийн баг очиж ажиллалаа. Сорьцыг аван ЗӨСҮТ-д шинжилж долдугаар сарын 17-ны 19:00 цагт хариу нь гарч, тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогдсон. 

Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд үхсэн тарвагаар тоглож байгаад халуурлаа, тарваган тахлын эрсдэлд өртлөө гэсэн дуудлага ирсэн. Бүх биеэр нь тууралт гарч, өндөр халуунтай байсан. Хурдавчилсан сорилоор шинжилгээ авахад сөрөг гарсан. Мөн эмнэл зүйн оношилгооны дүнгээр тарваган тахлын өвчлөл биш гэдгийг тогтоолоо. Ховд аймгийн Цэцэг суманд гарсан тарваган тахлын 2 тохиолдлын нэг 27 настай эрэгтэйн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна. Харин 16 настай хүүхдийн 3 удаагийн хяналтын шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлгээс гарсан мэдээтэй байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд гарсан тохиолдол мансуурсан нь бүртгэгдсэн. Нэгдүгээр хавьтлууд хяналтад байгаа, хөл хориог цуцлаагүй байхад зэргэлдээ сумд болон аймгуудад тарвага агнасан, махыг нь идсэн, түүхий эд, эрхтнийг нь хэрэглэсэн тохиолдлууд гараад байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар маш олон хүн цугласан газар тарвага агнаж идсэнээс болоод халдвар тархах маш өндөр эрсдлийг дагуулсан. Хоёр машинтай 10 гаруй хүн Улаанбаатар, Эрдэнэт хотыг зориод явж байсан. Хэрэв тарваган тахлын тохиолдол байгаад хотод орж ирсэн бол ямар их аюул дагуулах нь ойлгомжтой юм. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.