Сайд Х.Нямбаатар албан хаагчдын орон сууцны төслийг түргэвчлэх чиглэл өгөв
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар харъяа агентлаг, газруудаараа очиж салбарын асуудалтай газар дээр нь танилцсанаар эхэлсэн.

Тэрбээр амралтын өдрүүдээр салбарын алба хаагч бүрт орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа 4 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй газар дээр очиж танилцан түргэвчлэхээр дараах чиглэлүүдийн өглөө.

Үүнд: Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 840 айлын "Хуульчдын хотхон"-ы энэ онд ашиглалтад орох 4 блок 360 айлын орон сууцнаас ажлын гүйцэтгэл нь 80 хувьтай явагдаж байгаа 2 орц бүхий 2 блок 240 айлын орон сууцыг 10 дугаар сарын эхний 7 хоногт ашиглалтад бүрэн оруулах. Үлдсэн 1 орц бүхий 2 блок 120 айлын орон сууцыг 12 сард багтаан дуусгаж алба хаагчдыг оруулах чиглэл өгсөн юм. Мөн барилгын ажлын захиалагч гүйцэтгэгч талыг оруулсан ажлын уулзалтыг зохион байгуулах.

"Цагдаа Амгалан" хотхоны тухайд сүүлийн ээлжийн 240 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанийн санхүүжилтын эх үүсвэрийг 14 хоногийн дотор шийдвэрлүүлэхийг ажлын хэсэгт даалгаж, 2020 оны арванхоёрдугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа заасан юм. Дээрх хотхоны 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж, санхүүжилтын эрх нээлгэх асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж шийдвэрлүүлэхийг үүрэгдэв. Харин Цагдаагийн “Хууль сахиулагч-1” хотхоныг энэ оны долдугаар сарын 20-ны өдөр тус барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, харилцан ойлголцох ажил хэргийн уулзалтыг зохион байгуулахыг даалгалаа. Мөн тус хотхоны Б блокын барилгыг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж оршин суугчдыг яаралтай байранд нь оруулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 125 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанийн тавьсан хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчилж, барилгын эдэлбэр газрыг нэмэгдүүлж, цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй сайд газар дээр нь холбогдож шийдвэрлүүлэхээр болсон байна.

Цагдаа Амгалан хотхоны үлдсэн 240 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа боловч захиалагчид 30 хувийн урьдчилгаа өгсөн үлдсэн төлөлтөө цаг хугацаанд нь төлөөгүй тул компани санхүүгийн хүндрэл орсон байна. Цагдаагийн ерөнхий газраас төслийн ажлын хэсэг барилгыг барьцаалан Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдсөн боловч удаашралтай байгаа аж. Иймээс сайд Х.Нямбаатар Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийг яаралтай хөөцөлдөж арилжааны бусад банкнаас олгуулах арга хэмжээ авч барилгыг ашиглалтад орсоны дараа зээлийн хэлбэрийг өөрчилж ипотекийн зээлийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.