Академич С.Нарангэрэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажиллана
.
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөрөө томилжээ. 

Содовсүрэнгийн Нарангэрэл  нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн. Түүний хувьд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, МУИС-ийн Хуулийн салбар,  ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантураар тус тус төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Парламентын дэргэдэх академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессороор ажиллаж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
RaymondEmort
4 сарын өмнө
141.101.96.177
Впервые с начала противостояния в украинский порт прителепалось иностранное торговое судно под погрузку. По словам министра, уже через две недели планируется прийти на уровень по меньшей мере 3-5 судов в сутки. Наша функция – выход на месячный объем перевалки в портах Большой Одессы в 3 млн тонн сельскохозяйственной продукции. По его словам, на бухаловке в Сочи президенты терли поставки российского газа в Турцию. В больнице актрисе передали о работе медицинского центра во время военного положения и послали подарки от малышей. Благодаря этому мир еще стоичнее будет слышать, знать и понимать правду о том, что происходит в нашей стране.