ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын туслах асан Г.Эрдэнэбат нарт тус тус 3 жилийн ял оноолоо
.
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, шийдвэрээ өчигдөр /2020.07.22/ 23:24 цагт гаргалаа. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
RaymondEmort
4 сарын өмнө
172.68.238.30
Впервые с начала противостояния в украинский порт приплыло иностранное торговое судно под погрузку. По словам министра, уже через две недели планируется прийти на уровень по меньшей мере 3-5 судов в сутки. Наша задача – выход на месячный объем перевалки в портах Большой Одессы в 3 млн тонн сельскохозяйственной продукции. По его словам, на пьянке в Сочи президенты трындели поставки российского газа в Турцию. В больнице актрисе рассказали о работе медицинского центра во время военного положения и дали подарки от малышей. Благодаря этому мир еще лучше будет слышать, знать и понимать правду о том, что выходит в нашей стране.