Завхан аймагт хөл хориог хэсэгчлэн тогтооно
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

7-р сарын 25-ны өдөр Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ.

Үүний дагуу Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч өглөө 07.00 цагт шинжилгээ хийж хариу сөрөг гарсан байна. Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т зааснаар урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан. Тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай. Булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно гэж тус тус заажээ. Тиймээс нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ

Тухайлбал Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.

Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.