Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
3 жилийн өмнө

Тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ. Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.