Л.Оюун-Эрдэнэ сайд түүхийн нэр барьж ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР лагерын байшин бариулсан уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2 жилийн өмнө

Хэнтий аймгийн сум Батноров суманд БОАЖЯ-ны 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хүлэгбаатар Боорчи” Андлалын өргөө нэртэй төсөл ДУТУУ ХУГАС хэрэгжжээ. Тус төсөл нь баригдсанаар ирэх жуулчдын тоо 280,000 болж, шинээр 180 орчим ажлын байр бий болно хэмээн салбар яамнаас тооцоолжээ... УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор нь Чингис хааны үнэнч анд, есөн өрлөгийн нэг хүлэг Боорчийн өлгий нутаг болох Батноров суманд Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босно. 2018 оны 6-р сард шав тавьж, барилгын суурийн ажлыг 7 сараас эхлүүлжээ. Өргөөг байгуулах төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэний 2 тэрбумыг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлэх аж. “Андлалын өргөө” цогцолбор 2019 онд ашиглалтанд орох ёстой байсан ч өнөөдрийг хүртэл дуусангүй... Уг нь Андлалын өргөөнөөс гадна 4-5 цогц төслийг Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төсөл нь яригдаж байжээ. . Тухайлбал, Норовлин сумд “Шихихутаг, Их засаг”, Биндэрт “Их хуралдай”, Дадалд “Чингис хааны тахилын сүм” цогцолбор барина. Хоёр тэрбум төгрөгөөр хөшөө барина гэхээр мэдээж үнэтэй сонсогдох байх. Гэтэл энэ нь зөвхөн хөшөө төдий биш, байшин, хүн орж, гарч, явж, суух зан үйлийн байгууламж.  “Андлалын өргөө” бол хөшөө биш, аялал жуулчлалын байгууламж. Барилгын хамгийн их өртөг зарцуулдаг хэсэг нь дотоод бүтэц, инженерийн шийдлүүд, интерьер дизайн. Тэгээд ч одоогоор барьж дуусаагүй, гадна талбайг нь бүрэн тохижуулаагүй байгаа хэмээн анхны зураг төслийг гаргасан нэрт дизайнер М.Эрдэмбилэг гуай нэгэн хэвлэлд ярьж байжээ.

Тавцан дээр 2 орц байрлах ба андын тангараг тавихаар зорьж ирэгсэд шатаар өгсөж, чонын толгой хэсэгт байрлах тэнгэр рүү харах нээлхийгээр гарч тангараг уншиж ёслол үйлдэх ёстой гэнэ. Харин доод давхарт нь анд бологсдын дагалдан яваа хүмүүс хүлээж байх ба анд бологсдыг бууж ирсний дараа ган тулганд гал асаан тахилга үйлдэх аж. Энэхүү төсөөлж буй үйл явдал ба цогцолбор нь аялал жуулчлалын зориулалтаас илүү эдүгээ цагт хэрэгтэй чухал бүтээн байгуулалт хэмээн үзэж байна.  Тэмүжин ба Боорчийг илэрхийлэх хөшөөний өндөр 13.5 метр, харин суурийн өндөр 5 метр байх юм. Төмөр бетон хийцээр 25 метр диаметр бүхий дугуй тойрог суурин дээр бүтээнэ. Суурийн дотор талд үзвэр үйлчилгээний танхимыг байгуулна.

“Андлалын өргөө” цогцолбор гэгчээс болж хүн бүхний уур хүрч эхэлжээ. Арггүй л дээ...  Ямар ч тэнэг хүн харсан гайхахаар зүйл. Үнэндээ тэр бүтээн байгуулалт биш, Хэнтийгээс сонгогдон "нэг залуу гишүүний лагерын барилга" гэхэд хилсдэхээргүй болжээ. Хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэж үг бий... Яг түүн шиг энэ төслийг Л.Оюун-Эрдэнээр авторлахгүй байж болохгүй. Төслийг эхлүүлэх гэж байнгын хорооны хуралдаан дээр түүний хэлсэн үгийг одоо энд сийрүүлэн хүргэе. “...Энэ төслийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх болно гэдгээ хатуу хэлье. Энэ төслийг Хэнтий аймгийн төсөл, эсвэл Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын хэдэн хүн яриад байдаг гэж жижигхэн агуулгаар харж болохгүй шүү дээ. Шаардлагатай гэвэл би энэ тойрогт дахин нэр дэвшихгүй гэдгээ хэлье. Чингис хааныхаа нэрээр бид нар бонд хүртэл авсан шүү дээ. Түүхэндээ хөрөнгө оруулалт хийж яагаад болдоггүй юм бэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Тусгаар тогтнолтой холбоотой асуудал ш дээ. Болохгүй талаас нь харж, шалтаглаж байгаа юм бэ. Ер нь хангалттай шүү. Гурван үсэгтэй хэдэн компанийн утсан хүүхэлдэй, гар хөл болсон хүмүүс аятайхан байгаарай. Компани төрийн дээр гараад хөгжсөн нэг ч улс байхгүй шүү. Энэ төслийг гацаах юм бол улстөрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэжээ. Нэг ийм айлган сүрдүүлэлт, дарамт доор энэ төслийг эхлүүлсэн. Төсөл нэрээр Батноровт "хувийн лагерийн байшин бариулаад амжсан" бололтой.

Нэгэн сонирхолтой судалгаа байна. Зөвхөн 1990 оноос хойш 26 жилийн дотор Монгол Улс сансарын 5 пуужин, атомын 2 цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна гэж олон улсын Эмнести интернэшл байгууллага дүгнэлт гаргасан байдаг.

Монгол бол нэг хүнд ноогдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлэх үндэстэн. Үүнд нарийвчилсан тоо гаргахад 1032 морины хөшөө, 538 бөхийн хөшөө, 341 төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, хонь ямааны 1652, аргаль янгирын 123, 756 үхэр тэмээний хөшөө, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтаны 26, тарваганы 25, 1 ширхэг эх хүний бэлэг эрхтэний хөшөөтэй гэж тэмдэглэгдсэн байдаг аж.

Тийм учраас татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан элдэв төрлийн түүхийн нэртэй төсөл хэрэгжүүлэхгүй байхыг сайд нараас гуйя... Тэр чинь түүхийн эсрэг гэмт хэрэг болно шүү..


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.