Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн, дэлхийн багш нарын 27, монголын багш нарын 55 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Дүүргийн удирдлагуудын зүгээс бага дунд боловсролын сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Цаашид эрхэм багш нар болон боловсролын салбарт ажиллагсад та бүхний нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.