Хуучин даргатай, ШИНЭ ангийнхан буюу 2020 оны ПАРЛАМЕНТ...
Г.Золбаяр
Нийтлэл
/
1 жилийн өмнө
Монголчууд түүхэндээ анх удаагаа Коронавирусийн цар тахлын үед, хоморголон баривчилгаатай зэрэгцсэн, иргэдийн идэвх, ирц оролцоо нэмэгдсэн гээд олон онцлогтой, бие даагчид болон суудал авч чадаагүй улстөрийн хүчнүүдэд гомдол, хардалт төрүүлсэн сонгуульд оролцов. Эцэст нь Засаг зангидагдаж, Төр төвхнөв. Нам, эвсэл, бие даагчдаас бүрдсэн нийт 606 хүн төрийн эрх барих дээд байгууллагын сунгаанд уралдсанаас  олонхийн дэмжлэг авсан 75 хүнээр цулбуур таслав.

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, дөрвөн эвслийг бүртгэж батламж олгосон.  УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байв. Үүнд: Монгол Ардын Нам-76, Ардчилсан Нам-76, Монголын Ногоон Нам-15, Та бидний эвсэл-74, ШИНЭ эвсэл-72, Зөв хүн электорат эвсэл - 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам -13, Хөгжлийн Хөтөлбөр Нам-7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл-34, Зон Олны Нам-30, Дэлхийн Монголчууд Нам - 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам - 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам - 4 хүн нэр дэвшүүлсэн байна. Сонгуулийн эрх бүхий хоё сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс нэг сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42 хувь/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63 хувь/ нь эдийн засагч, 12 /15.79 хувь/ нь инженер, агрономич, 14 /18.42 хувь/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84 хувь/ нь эмч, багш, 6 /7.89 хувь/ нь бусад мэргэжлийн хүн байна.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган 2020.06.30-ны 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлсэн.

Тангаргаа өргөсөн шинэ гишүүд аль аймаг, тойргоос сонгогдсоныг танд хүргэе.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.