Х.Булгантуяа: Төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтууд гүйцэтгэл муутай, сунжирч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Төсвийн байнгын хороо хуралдаж 2019 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалт их сунжирч байна. Хууль, эрх зүйн хувьд тодорхой болгохгүй бол хөрөнгө оруулалтын үр ашиггүй болоод байна.  Жишээ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд шүүхэд хандахад л маргаан 3-4 жил шүүх дээр маргалддаг. Энэ байдлыг таслан зогсоос ёстой.

Ажлын хэсэг болох Үндэсний Аудитын газар:

-Хөрөнгө оруулалтын алдаа төлөвлөлтийн алдаанаас эхэлж байна. Ажил гүйцэтгэх байгууллага саналаа мөрөөдлийн шинжтэй, хэт хөөрсөн дүнгээр бичиж сангийн яам, Засгийн газарт хүргүүлдэг. Засгийн газар тухайн алдаатай төлөвлөлтийг нь батлагддаг. Сургууль, цэцэрлэг шаардлагагүй газар баригдаад, шаардлагатай газар баригдахгүй байгааг газрын зураг дээр тодорхой тайлан гаргасан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Эрдэнэт үйлдвэрийн 49% болох  400-н сая долларыг тооцоо бүртгэл нь дутуу байна, тооцож чадахгүй байна?

Ажлын хэсэг болох Үндэсний Аудитын газар:

-Эрдэнэт үйлдвэрийн тооцоо бүртгэл, хувьцааны нэгтгэлийг хийхэд дампуурсан банктай холбоотой том том дүнгүүд, шүүхийн шийдвэр нь гараагүй наашаа цаашаа болох мөнгө төлбөрийн нарийвчилсан асуудал байгаад байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.