Х.Ганхуяг: Арван жилдээ Англи хэл дээр дөрвөн хичээл үзэж байж нарийн мэргэжилтэн болно
З.Ханд
Ярилцлага
/
2 жилийн өмнө

    -Маргаан дагуулж байгаа өөр нэг зүйл нь гадаадад маш өндөр лицензийн мөнгө өгөх юм шиг яриад байгаа. Анхан үедээ төлж байгаа лиценз нь нэг сургуульд ойролцоогоор 1200-н фаунд. Тэндээ сурагчдын тоо хязгааргүй. Гол нь төгсөхдөө би гадагшаа сурмаар байна гэх юм бол Кембриджийн хөтөлбөрийн шалгалтыг өгөөд, шаардлагыг нь хангаад явах боломжтой. Дотооддоо сурна гэвэл ЭЕШ-аа өгөх болно. Кембридж хөтөлбөрийн дагуу бол өөрийн сонгосон мэргэжлийн дагуу шинжлэх ухааны дөрвөн хичээлийг Англиар үзсэн байх гэж байгаа. Тэр дөрвөн хичээлийн Англи хэлээ арван жилдээ үзэж байж цаашдаа нарийн мэргэжилтэн болно. Цөмийн физик, нано инжинерчлэл зэргээр сайн мэргэжилтэн бэлтгэнэ гэвэл арван жилдээ мэрэгжлийн Англи хэлээ үзсэн байх ёстой. Үндэсний хөтөлбөртэй холбогдуулж энэ бол Английн хөтөлбөр гэсэн шүүмжлэл байгаа. Тэгвэл Хятад хөтөлбөртэй Үй-Цай, Япон хөтөлбөртэй Шинэ Монгол, Орос хөтөлбөртэй Орос-3 дугаар сургууль, Франц хөтөлбөртэй Францийн элчингийн хажуудах сургууль зэрэг байна. Юу гэхлээр маш олон гадны улсын хөтөлбөрүүд өрсөлдөж байгаа. Энэ дундаас Кембридж хөтөлбөр яагаад шалгарч байна гэхлээр хамгийн олон оронд амжилтай хэрэгжиж байгаа. Илүү чухал нь Үндэсний хөтөлбөрийг илүү сайн хөгжүүлдэг. 2010 онд үдсэн явж байсан Кембридж хөтөлбөрт Японы хольц орж ирээд самрагдсан. Ингээд дараа нь 2016-2020 онд гацсан. Уг нь энэ гурван сургууль бусад сургуулиудаа бэлтгээд явах ёстой байсан ч энэ тогтолцоо алдагдсан


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.