Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумын төвийн нутаг дэвсгэрээс гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг Сумын Онцгой комиссоос гаргажээ. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй сэжигтэй иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлаад байгаа аж.