Өнгөрсөн сард аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зам засварын тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд ТОУУ ХКК, Сүхжин ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, Хэрлэн голын зүүн төмөр бетон Ялалт гүүрний хоёр талын автозамын засвар, арчлалтыг хэрхэн зохион байгуулах талаар уулзаж, ярилцсан.
Хэрлэн голын Ялалт (зүүн төмөр бетон)-ын гүүрний замыг бетон хавтан хучилттай болгон шинэчлэх ажлыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн "Чандмань тал" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу "Сүх-Индэр", "ТОУУ" ХХК-иуд хамтран ажиллаж байна.