“ЭХИЙН АЛДАР” одонгийн ачаар АН 10 аймагт ЯЛЛАА...
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Монголчууд 2020 онд ийнхүү хоёрдахь түүхэн сонголтоо хийлээ. УИХ-ын ээлжит сонгуулиа 6 сард өгсөн бол 10 сарын 15-нд яг өөрийн амьдарч буй баг хороо, сум аймаг, нийслэлд өөрийн төлөөлөгчөө сонгож илгээлээ.

Энэ удаагийн сонгуульд иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж,  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдсөн.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН, толгойгүй АН гэсэн улстөрийн хоёр гол хүчний хооронд ширүүн өрсөлдөөн явагдаж Ардчилсан нам бууж өгөхгүй гэдгээ нотоллоо...

Ардчилсан нам сайндаа ч биш Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгуудаар явж “ОДОН” гардуулсны хүчинд 10 аймагт яллаа... Түүнчлэн сүүлийн хоёр ч сонгуульд УЛААНААР ЭРГЭЭД байсан Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудад АРДЧИЛСАН НАМААС нэр дэвшигчид олонхийг бүрдүүлжээ.

Ардчилсан намын алдаа...

Ардчилсан нам хүчтэй лидерүүдтэй нь үнэн... Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Батбаяр, шоронд ордог С.Баярцогт гээд Ардчилалын нүүр царай болсон хэдэн ахмадууд бий. Хамгийн гол нь Ардчилал гэхээр нөгөө хэдийгээ л хараад, яриад байдаг. Залуу үеэ бэлтдэж, тэдэнд суудлаа тавьж өгч сураагүй. Яг 100 айл худалдааны төвийн үүдэнд зогсдог “БИ ЧАДНА” гэдэг залуучууд шиг... Юм болгонд нөгөө хэд нь оролцсоор байгаад нэрийг хуудас шиг болчихсон.

Мөн намын дотоод эв түншиж, нэгдэл, нийлмэл байдал, язгуур эрх ашиг гэж байхгүй. Асуудал болгонд цуурч, хагарч, хэрэлдэж, уралдаж байдаг нь тус намын алдаа гэж олон нийт харж байна.

Үнэхээр хүчтэй, үндэсний хэмжээний том нам мөн юм бол өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай байхсан. Гэвч одоогийн байгаа байдлаас харахаар тийм биш юм.

Үндсэндээ “ЦАГААН МОРЬ УНАСАНСАН ТОЛГОЙГҮЙ НАМ” болчихоод байна... Энэ намыг нэгэн хулгар халаасалчих. АН-ын бодлого үнэндээ Женкогийн бодлого мэтээр сүүлийн гурван сар олон нийтэд хүрлээ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах байсан, Нийслэлийн АН-ын дарга нь Ерөнхийлөгчийн зөвлөх байсан. АН-ын хэрэг эрхлэх газрын дарга нь мөн л орон тооны бус зөвлөх нь...

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн ажил үүргийн хүрээнд орон нутагт ажиллаж иргэдтэй уулзан “ЭХИЙН АЛДАР” одон гардуулж явахад түүнтэй хамт АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Ц.Туваан дагалдан явлаа. Ц.Туваан бол Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасны хүн. Түүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад “дэд сайд”аар ажиллаж байсан. Ингээд бодохоор одоохондоо Х.Баттулга АН-ын ч, Монгол Улсын Ерөнхийлөгч мэтээр харагдах нь тодорхой.

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгаар явж одон гардуулсны хүчинд АН 10 аймагт яллаа. Тэгээгүй бол АН 2016 оных шигээ улс орон даяар навс ялагдаж улмаар нэр хүнд нь навс унаж ч болох байлаа... Монгол яллаа....

Харин 2021 онд ЯЛАГДАЖ МЭДЭХЭЭР байна...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.