“Шивээ-Овоо” ХК цар тахлын үеийн дадлага сургуулилалт явууллаа
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

  “Шивээ-Овоо” ХК цар тахлын үед үйлдвэрлэлийг хэвийн явуулах зорилгоор “АЮУЛГҮЙН БҮС” тогтоон ажиллаж буй. Тус аймагт одоогийн байдлаар Корона вирусын батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Иймд уурхайн яаралтай тусламжийн нэгжийн эмч нар болон халдвар илэрсэн үед ажиллах ажилтнуудыг оролцуулан “COVID-19” вирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний дадлага, сургуулилалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

            Уурхайн хэмжээнд цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн болон шаардлага гарсан үед хэрэглэх “COVID-19” вирусын халдварыг илрүүлэх 1,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамаар дамжуулан авч бэлэн байдлыг бүрэн хангажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.