Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас 23, АН-аас 14 төлөөлөгч сонгогдоод байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа гишүүдийн хамт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр болон сонгуулийн дүнг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад өргөн мэдүүллээ.


Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн ИТХ-ын шийдвэрээр байгуулагдаж, УИХ болоод орон нутгийн сонгуулийг ийнхүү амжилттай зохион байгууллаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Сэлэнгэ аймгийн ИТХ-д 37 төлөөлөгч сонгогдсноос МАН-аас 23 төлөөлөгч буюу 62.16 хувь, АН-аас 14 төлөөлөгч буюу 37.84 хувийг эзэлжээ. Хүйсийн байдлаар эрэгтэй 32, эмэгтэй 5 төлөөлөгч сонгогдсон байна. Боловсролоор нь авч үзэхэд дээд боловсролтой 31 буюу 83,78 хувь, бүрэн дунд боловсролтой 3 буюу 8,11 хувь, тусгай дунд 3 буюу 8.11 хувь байна.

 


Ажил мэргэжлийн хувьд Төрийн захиргаа удирдлагын менежер 4 буюу 10.8 хувь, Эдийн засагч 3 буюу 8.1 хувь, инженер 11 буюу 29.7 хувь, эрх зүйч 5 буюу 13.5 хувь, багш 5 буюу 13.5 хувь, бусад мэргэжлээр 9 буюу 24.3хувьтай байгаа юм.

Хамгийн өндөр настай төлөөлөгч 65 настай байгаа бол хамгийн залуу 29 настай төлөөлөгч Мандал сумын төлөөлөгч байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Зүүнбүрэн сумын ИТХ-д 2 нэр дэвшигчийн дүн тэнцсэн тул энэ сарын 25-нд дахин сонгууль явуулахаар болоод байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа шинэ бүрэлдэнхүүнтэй ИТХ-ыг ойрын хугацаанд явуулна, та бүхэн томилогдсон ажлуудаа амжилттай гүйцэтгэлээ хэмээгээд ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.