Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Ковид-19 цар тахлын улмаас цуцлагдаад байсан олон нийтийг хамарсан арга хэмжээ Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг орон нутгуудад зохион байгуулагдаж эхлээд байна. Өнөөдөр өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль дээр эхэллээ. Аймгийн Засаг дарга Ш.Оргил тэмцээнийг албан ёсоор нээж баг тамирчдад амжилт хүслээ.

 

Сэлэнгэ аймгийн хувьд спортыг бүх төрөлд дэмжиж ажилладаг спортыг дэмжигч аймаг билээ. Оюун ухааны хаан гэгддэг шатрын спортын төрөлд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дэлхийн шатрын их мастер А.Энхтуул, Сүхбаатар сумын олон улсын мастер Б.Уянга, Сүхбаатар сумын сурагчдын дэлхийн болон Азийн аварга, олон улсын дэд мастер Д.Цэлмүүн, олон улсын дэд мастер, 2019 оны улсын аварга тамирчин Т.Номиндалай, улсын аварга, олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ, Алтанбулаг сумын олон улсын дэд мастер Г.Учирал нар Монгол Улсын шатрын спортын түүхэнд хувь нэмрээ оруулан Сэлэнгэ нутгийнхаа нэрийг гаргаж, Монголын мянга мянган шатар сонирхогчдын бахархал болж явна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.