ДОРНОД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР М.ЭНХТӨР СОНГОГДЛОО
2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж өнгөрлөө.
Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж нийт 36 төлөөлөгчдөөс санал хурааж 77,8 хувийн саналаар Мөнхсайханы Энхтөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонголоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 37 төлөөлөгчдөөс Монгол Ардын Нам-26, Ардчилсан нам-8, Монгол Ардын Хувьсгалт Нам-1, Бие даагч 2 суудал аваад байгаа юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.