Маанийн хийдийн шинэ дуганд бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн заллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
“Тавантолгой”ХК-ийн ТУЗ-ийн 2020.07.25-ны өдрийн хурлын шийдвэрээр Даланзадгад хотын маанийн хийдийн шинэ жасын барилгын бүтээн байгуулалтад зориулан, сүсэгтэн олны буян номын үл хэргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮР”-ийг 2 шавийнх нь хамт бүтээн залахаар шийдвэрлэсэн билээ.
 
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Маанийн хийдийн гол шүтээн болох бурхан багшийн сэрэг дүрийг 50 сая төгрөгөөр бүтээн залсан бөгөөд нутгийнхаа сүсэгтэн олны буян заяаг их шүтээндээ даатгах буяны үйлд хөрөнгө оруулж байгаа чухал шийдвэр болсон юм.
 
Өмнөговь аймгийн "Маанийн хийд" нь намрын сүүл сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр шинэ дуган болон номын сангийнхаа нээлтийг хийж, Ламын чодвын цогчэд, Найдан цого тэргүүтэй ном хурж, ард иргэд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.