Томуу , томуу төст өвчин тархвар судлалын 2020 оны 1дүгээр 7 хоногт амбулаторийн үзлэгийн 12.8% -ийг эзэлж өмнөх 7 хоногоос 2.3%-иар буурсан, түргэн тусламжийн дуудлагын 22.8% буюу өмнөх 7 хоногоос 26.4% аар буурсан үзүүлэлттэй байна. Томуу , томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллууж үзлэг,оношилгоог гэрийн эргэлтэд шилжүүллээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.