Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна
З.Ханд
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Сайн дурын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авна
 
 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд зарим Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Харин энэ сарын 14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг нэр бүхий 18 цэгт шинжилгээнд хамруулж байна.

Иймд “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх нэр бүхий 18 цэгт очиж, халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.