Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар ачаа тээврийн АВТОБУСАНД НУУГДАЖ ОЧСОН уу...
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Ховд аймгийн 10 хүн ачаа тээврийн автобусанд нуугдаж очсон тухай мэдээлэл гараад байгаа. Тодруулбал, энэ сарын 15-нд тус аймгийн Бичигтийн постоор нэвтэрсэн ачаа тээврийн автобусанд 10 хүн тээвэрлэж явсныг мэргэжлийн байгууллагынхан илрүүлсэн юм. Автобусанд нуугдаж очсон иргэдийг “Цагаан уул” амралтын газарт тусгаарлаж, коронавирусийн халдварын эсрэг шинжилгээ авсан аж. Тэгвэл тус автобусанд Ховд аймгийн удирдлагууд очсон талаар цахим орчинд мэдээлжээ. Тодруулбал, “Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Монгол банкины улсын байцаагч н.Дүгэржав нар ирсэн байна. Тэд тусгаарлалт нэрийн дор гэртээ амарч байгаа” гэх утга бүхий мэдээлэл бичигдсэн байна.

УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон ч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.  Хулгайн замаар тусгай зориулалтын машинд сууж явсан зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг олж тогтоосон. Тухайлбал, Говь-Алтай аймагт оршин суудаг Энхмаа гэгч нь Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнс ачиж явсан автомашинд Ховд аймгийн харьяат 10, Говь-Алтай аймгийн харьяат нэг иргэнийг тээвэрлэж явсан. Мөн Хэнтий аймагт дөрвөн иргэн, Дундговь аймгийн Даланжаргалан суманд том оврын машинд дөрвөн иргэн сууж нэвтрэх гэснийг саатуулсан. Гэх мэтчилэн хөл хорио тогтоосон үед нийт 28 иргэн тээврийн хэрэгсэлд нуугдаж явсныг илрүүлсэн. 

 

Гэвч тэднийг 21 хоногийн тусгаарлалтад орохгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.