Баянзүрх дүүрэгт БҮХ хөдөлгөөнийг 18-ны 18:00 бүрэн хаажээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт явган хүн, автомашины хөдөлгөөнийг өчигдөр оройн 18.00 цагаас бүрэн хаалаа. 

Тодруулбал, тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тиймээс тухайн сэжигтэй тохиолдлуудын анхны болон дам хавьтлыг яаралтай тогтоох, тэдгээрийн хөдөлгөөн, хүрээ хязгаарыг хяналтад авах зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох Баянзүрх дүүргийн Засаг даргын  захирамж гарсан байна. 

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан хязгаарлалт тогтоогоогүй болон зайлшгүй шаардлагатай албаны ажилтай иргэдийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавих юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.