Ч.Хүрэлбаатар: Корнавирусийн эсрэг вакцин ХҮН амын 60%-д хийнэ ХҮҮХДҮҮДЭД хийхгүй
.
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна

Ковид-19-ийн вакцин нийлүүлэлтийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Манай  Засгийн газар 2020 оны долоодугаар сарын 12-ны өдөр вакцины КОВАКС хөтөлбөрт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлжээ. Энэ байгууллагын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулах үнэ төлбөргүй олгох нэмэлтээр хүн амын 40 хувийг вакцинжуулах хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг хийхэд тухайн вакцин нь ДЭМБ-аар баталгаажсан мөн үнэ нь  КОВАКС-ийн үнээр байна гэж таамаглаж байгаа аж.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн банкнаас бид вакцинтай холбоотой санхүүжилт хүссэн нь үнэн. Вакциныг хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна. Өндөр хөгжсөн орнууд коронавирусийн эсрэг вакциныг авахаар аль хэдийн мөнгөө төлчихсөн. Бид вакцин авах замыг дөт болгохын тулд дэлхийн банкнаас тусламж хүссэн.

Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр эрсдэлийн санг тусад нь байгууллах нь чухал. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авахад эрсдлийн сан чухал үүрэгтэй” гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.