Я.Содбаатар: Орхонд 13, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар нийт 65 боллоо
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Чуулган үргэлжилж байна  Шадар сайд Я.Содбаатарын чуулганд хэлсэн үгнээс нь онцолж байна.

Шадар сайд Я.Содбаатарын : Орон нутгийн иргэд, ялангуяа ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй аймгуудад чиглэл өгсөн. Энэ шийдвэрийг гаргахын тулд тархвар судлаач, мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэж байна. Ингэхэд ямар нэг хөдөлгөөн хийх эрсдэлтэй гэсэн тул одоогоор шийдвэр гараагүй байна. Аймгууд руу оношилгоо шинжилгээ хийлгэхээр илгээж байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг зэрэг төмөр зам дагасан хөдөлгөөний хавьтлуудыг тодорхойлж байж дараа нь шийдвэр гаргана. Аймгууд бие даасан шийдвэр гаргах нь хийдэл үүсгэж байгаа тул нэгдсэн мэдээллээр ажиллахыг үүрэг болгосон. 


 -Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал,
  • Улаанбаатар - 18
  • Сэлэнгэ - 24
  • Дархан-Уул - 8
  • Дорноговь - 1
  • Орхон аймаг - 13
  • Говьсүмбэр - 1 тохиолдол батлагджээ. 

-2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон.

-1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангагдсан. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн. 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.