Ч.Хүрэлбаатар: Үндэсний үйлдвэрлэгчдээс цаасаар бараа авчхаар аж ахуйн нэгжүүд бүр хүндэрнэ шүү дээ
.
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Чуулганы хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан өрх бүрд нэг сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналыг яагаад дэмжээгүй талаар тодруулав.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн саналыг хэрэгжүүлбэл 900 тэрбум төгрөг шаардлагатай. Харин Засгийн газраас хүүхэд бүрд 100 мянган төгрөг, зорилтот бүлгийн иргэдэд олгодог халамж, тэтгэмжийг 100 мянган төгрөг нэмэгдүүлж олгох бодлого барьж байгаа. Нэг хүүхэдтэй айл жилд нэг сая, 200 мянган төгрөг авна. Хоёр хүүхэдтэй бол хоёр сая 400 мянган төгрөг авна. Таван хүүхэдтэй айл жилд зургаан сая төгрөг авна. Үүнийг бид нэг сая төгрөгөөр солих уу. Тэгэхээр Засгийн газрын бодлого нь илүү юм. 

Ерөнхийлөгч 200 мянган төгрөг нь бэлнээр, бусдыг цаасаар бараа өгнө гэж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдээс цаасаар бараа авчхаар аж ахуйн нэгжүүд бүр хүндэрнэ шүү дээ. Тиймээс хүүхдийн мөнгөөр дамжуулж иргэдээ дэмжих Засгийн газрын бодлого илүү" юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.