Орхон аймагт батлагдсан тохиолдол 21 болж нэмэгдлээ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

БОЭТ-ийн вируслогийн лабораторит PCR шинжилгээнд өчигдөр /11 сарын 25/ 157 сорьц шинжлүүлэхэд 153 нь сөрөг, дөрөв нь эерэг гарч Орхон аймагт Ковид19-ын халдварын 21 тохиолдол бүртгэгдлээ.

           Эерэг гарсан дөрвөн тохиолдол нь ажиглалт, тусгаарлалтын хяналтанд байсан 149 иргэнээс бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр ХӨСҮТ рүү шилжүүллээ. Ингэснээр ажиглалт тусгаарлалтын Эмнэлэг сувилал, Эрдэнэт, Голд, Тесеро, Сэлэнгэ зочид буудал болон Халдвартын тасаг гэсэн зургаан байранд 145 иргэн байна.

                Нэмж батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь том хүн нэг нь есөн настай хүүхэд байна. Батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүл юм. Эдгээр иргэд тусгаарлалтад орсоноос хойш найм дахь хоног дээрээ буюу хоёр дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарчээ.

             Гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдээс давтан шинжилгээг PCR-р шинжлэхэд бүгд сөрөг гарчээ. Орхон аймаг 11 сарын 11-ээс хойш ХӨСҮТ болон БОЭТ-д нийт 1422 сорьцыг PCR-р шинжилсэн байна. Өөрөөр хэлбэл, 1422-оос 1401 нь сөрөг 21 нь эерэг гараад байна.

Түргэвчилсэн оношлуулаар 16041 иргэн хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байна.

Мэдээллийн төв


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.