Дам хавьтлын иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авах ажил хийгдэнэ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймагт анхны тохиолдол 11-р сарын 17 батлагдсан бол 11-р сарын 26-аас хойш батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

        Нийт батлагдсан 22 тохиолдол бүгд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн. Тэдгээр иргэдийг хүйсийн ангиллаар үзвэл эмэгтэй 8,  эрэгтэй 14 тохиолдол байна.
           Оршин суугаа газраар нь авч үзвэл Баянцагаан баг 16,  Согоот багт 3, Зэст, Шанд , Их залуу багт тус бүр 1 тохиолдол батлагджээ.
            Тусгаарлан ажиглах 6 байранд 163 хүн ажиглалтад байгаа бөгөөд нийт 22 ажилчид ажиллаж байна.
Өчигдөр буюу 2020.11.29-ний өдөр 60 түргэвчилсэн шинжилгээ, 170 иргэнд PCR шинжилгээ хийгдэж бүгд сөрөг гарчээ.
         Аймгийн хэмжээнд нийт 17611 түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийгдсэн.  Үүнээс 2287 сорьцод PCR шинжилгээ хийгдэж үүний 1261 нь БОЭТ-ийн вируслогийн лабораторид хийгдлээ.
       Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 426, дам хавьтлын 4721 иргэн байгаа бөгөөд дам хавьтлын иргэнээс  түүврийн аргаар шинжилгээ авах ажил өнөөдөр, маргааш 2 хийгдэнэ.
        11-р сарын 15-аас хойш Архангай аймгаас Орхон аймагт ирсэн нийт 98 иргэнийг судалж тогтоон PCR шинжилгээ авсан бөгөөд бүгд халдваргүй буюу сөрөг гарсныг аймгийн Онцгой комисс мэдээллээ.
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.