Дөрвөн багийн тавин өрхөөс түүврийн аргаар шинжилгээнд хамруулна
А.Админ
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймагт 2020 оны 11-р сарын 26-аас хойш халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Батлагдсан нийт 22 тохиолдлын ойрын болон дам хавьтлыг бүрэн хяналтдаа авчээ.

         Өчигдөр буюу 11-р сарын 30-ны өдөр 449 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийгджээ. Үүнд дам хавьтлын иргэдээс түүврийн аргаар сонгосон 312 иргэн болон постууд дээр гарч байгаа албан хаагчдыг   хамруулсан бөгөөд бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ.  
          Аймгийн хэмжээнд нийт 18013 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 2499 иргэнд  PCR шинжилгээ хийгджээ.
         Батлагдсан нийт 22 тохиолдлын 68 хувь нь баянцагаан багийн вокзалд амьдардаг бөгөөд Вокзал орчмын 541 иргэнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа.
          Мөн халдвар батлагдсан Зэст, Согоот, Уртбулаг, Их залуу, гэх 4 багийн иргэдээс  түүврийн аргаар тус бүр 50 айлыг сонгон авч түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 136 айлыг хамруулжээ. Өнөөдөр ажил үргэлжлэх юм байна.
      Гэрийн тусгаарлалтад байгаа 334 хүүхдийн хяналтын хугацаа дуусч байгаа. Эдгээр хүүхдүүд ЭМЯ-ны журмын дагуу гэрийн хяналтад дахин 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлах ажээ.  Харин хяналтад байгаа хүүхдүүдийн асран хамгаалагчдын хувьд 14 хоног болсон тохиолдолд шинжилгээ өгч хариу сөрөг гарсан тохиолдолд ажилдаа явах боломжтой юм байна. Энэ нь хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага хуулийн этгээдийн жагсаалтад багтсан байх шаардлагатай.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.