Шинээр илэрсэн 7 тохиолдол бүгд сүхбаатар сумаас гарсан бөгөөд мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьталууд байна
А.Админ
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
ШИНЭЭР ИЛЭРСЭН 7 ТОХИОЛДОЛ БҮГД СҮХБААТАР СУМААС ГАРСАН БӨГӨӨД МӨН Л ӨМНӨХ ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН ХАВЬТАЛУУД БАЙНА

Аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

         Аймгийн хэмжээнд 11 сарын 28-ны байдлаар нийт албан ёсны батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж 174 болсныг та бүхэн ЭМЯ, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр сонссон.

Шинээр илэрсэн 7 тохиолдол бүгд Сүхбаатар сумаас гарсан бөгөөд мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьталууд байна.

Иймд иргэд та бүхэндээ захиж хэлээд байгаа зүйл бол гэр гэртээ байж, өөр бусадтай ойрын зайнаас харьцаанд орохгүй байх юм.

Иргэн бүр хөл хорионы дэглэмийг хатуу мөрдөж, халдвар илрээд байгаа 3 сумын иргэд сайн дураараа түргэвчилсэн шинжилгээндээ яаралтай хамрагдаж бидний ажилд туслах шаардлагатай байна.

Мандал, Алтанбулаг сумын иргэддээ энэ дашрамд баярлаж байгаагаа хэлье. Учир нь та бүхэн Улс, аймаг, сумынхаа онцгой комиссын шийдвэрүүдийг сайн биелүүлж байгаа учир тохиолдлын тоог барьж чадаж байна гэж харж байгаа.

Сүхбаатар суманд түргэвчилсэн оношлогооны явуулын баг ажиллаж байгааг та бүхэндээ дахин дуулгая.

Та бүхэн өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, мөн өмнө нь шинжилгээнд хамрагдаагүй иргэд 95-900-103, 95-916-103 тусгай дугаарт хандаарай.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Мандал, Алтанбулаг суманд нийт 18 цэгт 312 иргэн тусгаарлалтанд байна. Гэрийн тусгаарлан ажиглалтад 97 иргэн байна.

Сүхбаатар өртөө, зөрлөгийн 657 ажилтнаас 647 ажилтанг шинжилгээнд хамрууллаа. 10 ажилтан нь Улаанбаатар, бусад орон нутагт хөл хорионд байна.

11 сарын 28-ны байдлаар халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар сумын 17519 иргэнийг, бусад сумдуудад 11563, нийт 29082 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.

Манай аймагт зөвлөн туслаж байсан Зооноз өвчин судлалын үндэсний төвийн баг Архангай аймагруу яаралтай явсан.

Яагаад үүнийг онцлож байна гэхээр халдварын голомттой бүс нутгаас батлагдаагүй зам маршрутаар өөрөөр хэлбэл хулгайн замаар иргэд шилжилт хөдөлгөөн хийж байгаагын тод жишээ боллоо.

Иймээс манай сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд орон нутагтаа хараа хяналтаа чангатгаж сумруугаа шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв ийм тохиолдол гаргасан иргэд байвал яаралтай хууль хяналтын байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг авах ёстой.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлэд 6 галт тэрэг, 261 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг, 276 вагон, 12  ажилтан,

Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарах чиглэлд 2 орны 2 зорчигч, тээврийн хэрэгсэл тус тус ОХУ-руу хил нэвтэрсэн.

Мандал сумын тухайд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд иргэдээ хамруулах ажлаа эрчимтэй хийж байна. Ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлон тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байр болон гэрийн тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн хөдөлгөөнийг теле камераар хянаж байна.

Аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмол хийж байна.

Өөр аймаг, сумдад байгаа иргэдээ татан авах болон манай аймагт байгаа иргэдийг явуулах асуудлыг УОК-ийн шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Иргэд та бүхэн Сүхбаатар суманд байдал ямар байгааг маш сайн ойлгох хэрэгтэй.

Залруулга:

Эцэст нь 1 зүйлийг тодруулж хэлэхэд вирусын анхны шинж тэмдэг илэрсэн иргэнийг цахим орчинд олон газраар явсан тэр тусмаа өөр аймагт хөдөлгөөн хийж энэхүү вирусыг иргэн Ц-г энэхүү вирусыг зориуд тараасан мэтээр ташаа мэдээлэл, ойлголт гарч байна.

Ийм зүйл байхгүй ээ, хэрэв миний мэдээлэлд тэгж дурьдагдсан бол тэр хүнээс хүлцэл өчье. Харин ч эсрэгээрээ манай аймагт нэгэнт тархсан байсан халдварыг 1 өдрийн ч болтугай өмнө бидэнд мэдээлсэн шүү гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 

Коронавирус гэдэг аюулт өвчинг хэн ч тусах магадлалтай, өвчин бол хэн нэгэнд хэлж ирэхгүй. тиймээс та бүхэн гэрийн хүрээндээ байж хөл хорионы дэглэмээ мөрдөж байхыг анхааруулж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.