Хэнтий аймаг 34 сая төгрөгөөр БЭЛГЭВЧ зэрэг жирэмснээс хамгаалах хэрэгсэл худалдан авах ТЕНДЕР зарлажээ....
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд ээлжит өдөр бүр тендэр зарлагдаж байна. Тодрулубал Хэнтийн аймгийн Эрүүл мэндийн газар улсын төсвийн 34 сая 130 мянган төгрөгөөр зөвхөн жирэмснээс сэргийлэх эм, хамгаалах хэрэгслийг худалдан авах тендерийн 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 08-ний өдөр хүртэл зарлаж сайтад байршуулжээ. Хэнтий аймгийн хувьд 19 мянга орчим төрөх насны эмэгтэйчүүдтэй гэсэн судалгаа байна.

Энэ талаар Хэнтий аймгийн эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмжийн мэргэжилтэн Д-тэй холбогдож тодруулахад “Энэ тендерийн шаардлагыг хангаж байгаа хүн бүхэн оролцох боломжтой. Бэлгэвч зэрэг жирэмснээс хамгаалах олон хэрэгсэл, олон тооны эм бэлдмэл байдаг. Өмнө нь бас авч байсан” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.