Худалдаа үйлчилгээний төвүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ
А.Админ
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Худалдаа үйлчилгээний төвүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ

 

Худалдаа үйлчилгээний төвүүд эрсдэлийн үнэлгээгээ хийлгэсний дараа үйл ажиллагааг нь үе шаттайгаар нээх боломжтой юм. Ингэхдээ Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 697 дугаар захирамжийн дагуу хавсралтад заагдсан  үйл ажиллагаа явуулах нь зөвшөөрөгдсөн 18 чиглэлийн байгууллага ААН-д хамаарах юм. 

         Үүнтэй холбоотойгоор худалдаа, үйлчилгээний төвүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх ажил өчигдрөөс эхэлсэн. Үүнд: хүнсний худалдааны чиглэлээр 13, барилгын худалдааны чиглэлээр 15, авто тээврийн 4, худалдааны төв 6, хүргэлтийн үйлчилгээний 3, боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 41 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргажээ.
         Эрсдэлийн үнэлгээний асуумжийг тухайн байгууллагат цахимаар хүргүүлэх бөгөөд тайланг аймгийн Онцгой Комиссын шуурхай штабт хүлээн авна.
        Үүний дараа нөхцөл байдлын үнэлгээ хийхээр мэргэжлийн баг газар дээр нь очиж танилцах журмаар зохион байгуулна.
           Хязгаарлалт тогтоогоогүй байгууллага ААН-д тавигдах шаардлага гэж байдаг. Тухайлбал  байгууллагын ажилчид шинжилгээнд хамрагдсан эсэх, ХАБЭА, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж хэрэгжилтийг хангах зохион байгуулалт хийсэн эсэх, үйл ажиллагаа явуулах богиносгосон цагийн хуваариа баталсан эсэх, ажилчид болон үйлчлүүлэгч хоорондын зай 4 метр квадрат зай талбайгаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эсэх, халдвараас сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг ажлын байранд харагдахуйц байршуулсан эсэх, “ковид стоп” буюу хариуцлагатай жижүүр, чиглүүлэгчийг томилгоожуулсан эсэх зэрэг асуумжийн дагуу эрсдэлийг үнэлж үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг үе шаттай нээхээр зохион байгуулж байгаа ажээ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.