Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн ч олонхийн бүлэг дэмжсэнгүй. Түүний дараа зарим нэр төрлийн барааг НӨАТ-өөс чөлөөлөх асуудлын хэлэлцэж байна.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэлж байна. Ковидыг хэн дотооддоо алдсан юм. Алхам дутамд САХИЛГА ХАРИУЦЛАГА АЛДАГДАЖ байна. Төмөр замын тэмцээнд ОХУ-аас иргэдийг хэн оруулсан юм. Яагаад шинжилгээний бичигтэй гээд нэвтрүүлсэн юм. Халдварыг тэндээс л алдсан шүү дээ. Хэнд ямар хариуцлага тооцох юм бэ. Үүнийгээ хариулаад өгөөч гэлээ.