Өнөөдөр Хөвсгөл аймгийн 177 иргэн нутаг буцна
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймгаас гарах иргэдийг www.erdenet.mn цахим хуудсаар бүртгэн авч байгаа бөгөөд өчигдөр 20:00 цагийн байдлаар 2187 иргэн байна.

         Эдгээр иргэдийг нийтийн тээврийн болон хувийн унаагаар зорчих ангиллаар нь нарийвчилсан судалгаа гаргаж өдөр бүр шинжилгээнд оруулах зохицуулалт хийн тээвэрлэх хуваарь гаргасан. 
 
       Булган аймаг руу 227 иргэн гарах хүсэлтээ өгснөөс 134 иргэнийг 12 сарын 03-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Арвин шар зам хоршооны том оврын 2 автобусаар 69 том хүн, 10 хүүхэд нийт 79 иргэн явсан. Мөн Булган аймгийн ингэт сум руу 7 иргэн бага оврын автобусаар зорчжээ. 
 
      Өнөөдөр Хөвсгөл аймгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулна. Тус аймагт зорчих 267 иргэн бүртгүүлснээс PCR-ын шинжилгээнд 177 иргэн хамрагджээ. Эдгээр иргэдийн 102 нь нийтийн тээврээр зорчих хүсэлтээ өгсөн бол хувийн унаагаараа 75 иргэн зорчих юм байна. 
 
            Мөн өнөөдөр Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай аймгууд руу явах иргэдийн PCR шинжилгээг ЕБС-ийн 14 болон 6 дугаар сургуулиуд дээр хийж байна. 
 
        Өнөөдөр өглөөний байдлаар манай аймгаас 42 тээврийн хэрэгслээр 111 иргэн орж ирсэн, 54 тээврийн хэрэгслээр 183 иргэн гарсан байна. Ажиглан тусгаарлах байранд 101 том хүн, 30 хүүхэд, халдвартын тасагт 3 том хүн, 1 хүүхэд байна.
 
 
Мэдээллийн төв 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.